
Францын баруун эргээс жилд сая гаруй хясааг Хятад руу нийлүүлж байна. Эдгээр хясаануудыг Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр угаалгаж, цэвэрлүүлээд Францад буцаан авчирч, хоолны чимэглэл болгон хэрэглэдэг ажээ. Хясааг бага цалинтай ажилчдаар цэвэрлүүлсэнээр зардлыг маш их хэмнэж байгаа гэж “Celtarmor” үйлдвэрийн хувьцааны 40 хувийг эзэмшигч Жеорж Брезеллек тайлбарлав. Тэрээр энэ төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 150 мянган еврогоор Хятад ажилчдыг хөлсөлж авахаар төлөвлөжээ. Гэхдээ Европын засаг захиргааны хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил олгох ёстой учир дотоодынхоо иргэдийг дэмжихийг сануулж байгаа ажээ.





















































Сэтгэгдэл (1)