Австралийн Сидней хотын төв хэсэгт орших Мартин ордны ойролцоох “Lindt” кафед зэвсэгт этгээд зуу гаруй хүнийг барьцаалаад байна. Кафены ажилчид болон үйлчлүүлэгчид барьцаанд орсон бөгөөд хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хүн зугтаж гарсан гэж “Dailymail” мэдээлэв. Гартаа буу, тэсрэг бөмбөг гэмт этгээд кафены цонхон дээр хар туг намируулжээ. Цагдаа нар барьцааныг хүмүүсийг хамгаалахаар кафег бүсэлж, зэвсгүүдээ базаасан гэнэ. Мөн Мартин ордны ойролцоох замын хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байгаа ажээ.































































Сэтгэгдэл (1)