Хятадын Жежиан мужийн Тиантай хотын бага сургууль дээвэр дээрээ 200 метр урт гүйлтийн зам байгуулжээ. Дээвэр дээр хүүхдүүд гүйхэд хэтэрхий аюултай боловч сургуулийн захиргаанд үүнээс өөр арга байгаагүй гэнэ. Учир нь сурагчдын хотхон байгуулах өчүүхэн ч талбай үлдээгүй ажээ. “Хотод газар олдохгүй байгаа учраас хүүхдүүдэд биеийн тамирын талбай барьж өгөхөө больсон. Тиймээс хүүхдүүдийн тоглож наадах талбайг дээвэр дээр байгуулахаар шийдсэн” гэж ахлах архитектор Руан Хао ярьжээ. Дээврийн талбайд 1600 оюутанд биеийн тамирын хичээл заах юм байна. Уг нь 3000 метр квадрат талбай ийм олон сурагчид хүрэлцэнэ гэж тооцдог.



























































Сэтгэгдэл (3)