Курилын арлууд бол Номхон далайн бүх загаснуудын хувьд амаржих газар л гэсэн үг юм. Одоо Курилын арлууд дээр хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон хүчирхэг загас боловсруулах үйлдвэрүүд байгуулагджээ. «Рейдово» гэдэг нэртэй энэхүү загас боловсруулах үйлдвэр нь нэг улиралд 1500 тонн төрөл бүрийн май загас, 15 мянган тонн бөгтөр цагаан загас, 10 мянган тонн алгана загасны махыг боловсруулдаг ажээ. Одоо энэ цехэд 40 орчим хүн ажиллаж байгаа нь 6-8 загас агнуурын хөлөг онгоцноос авчирсан загасыг боловсруулж байгаа хэрэг юм. Нэг ээлжинд эндээс 30-40 тонн хөлдөөсөн загас гардаг байна. Харин 8-9 сард Номхон далайн яргай загас түрсээ шахах үеэр энд 3 ээлжээр 180 гаруй хүн ажилладаг гэнэ. Тэр үед энд ганцхан ээлжиндээ 360 тонн хүртэл загасны мах боловсруулан гаргах нь энүүхэнд. Одоохондоо загас түрс шахах хугацаа болоогүй байгаа болохоор энэ завод бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа ажээ.



















































