Сидней хотын төвд орших “Lindt” кафед зэвсэгт этгээд олон хүн барьцаалсан хэрэг 16 цаг үргэлжилсний эцэст дуусчээ. Кафег бүсэлсэн цагдаа нар орон нутгийн цагаар шөнийн 02:48 минутанд дотогш нэвтэрч барьцаалагчийг хөнөөсөн байна. Гэвч буудалцааны үеэр барьцааны хоёр хүн амь үрэгдэж, дөрвөн хүн гэмтэж шархаджээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр амь үрэгдсэн хохирогчид нь “Lindt” кафены менежер Тори Жонсон, өмгөөлөгч Катрина Давсон нар байсан аж.

Барьцаалагч этгээд 1996 онд Австралид түр орогнох эрх авсан Ираны дүрвэгч Монис гэгч этгээд байсныг тогтоожээ. Монис эхнэрээ хөнөөсөн хэргээр ял авсанаас гадна 40 гаруй хэрэгт холбогдож байсан гэнэ. Тэрбээр Австралийн кафед суннит шашны хар тугийг мандуулахыг хүссэн учраас олон хүнийг барьцаалсан юм.























































