АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфия хотод Брэдли Уилльям Стоун хэмээх 35 настай этгээд зургаан хүний аминд хүрчээ. Хэрэгтэн экс эхнэр Николь Стоун, түүний ээж, эмээ, эгч, эгчийн нөхөр, 14 настай охиныг нь буудан хороожээ. Аллагыг нүдээр харсан хөршүүд нь Стоуныг хоёр хүүхдээ дагуулан зугтаж гэж байхад нь цагдаад мэдэгдсэн байна. Ингээд цагдаа нар Стоуны гэрийг бүслэхэд өөдөөс нь гал нээсэн тул сэжигтнийг буудан хороожээ. Энэ хэрэг хүүхдүүдээ асран хамгаалах эрхийн маргаанаас үүдэлтэй гэж хуулийн байгууллагынхан үзэж байна.



















































