Хонконгийн цагдаа нар 160 гаруй хүнийг баривчилж, эсэргүүцлийн талбайд үлдсэн цөөн хэдэн жагсагчийг тараажээ. Өнгөрсөн амралтын өдөр жагсаалыг тэргүүлж буй оюутны холбооны тэргүүн Алекс Чоу жагсагч оюутнуудыг тарахыг уриалсан билээ. Дээрх мэдэгдлийн дараа Мон Конг гудамжинд хяналтаа тогтоогоод буй оюутнуудын ихэнх нь гэртээ харьцгаажээ. Өчигдрөөс эхэлж тус улсын цагдаа хүчнийхэн, үлдсэн оюутнуудыг хүчээр тарааж, оюутнуудад эзэлсэн зам талбайнуудыг чөлөөлж, их цэвэрлэгээг эхлүүлсэн байна.



















































