Саудын Араб эмэгтэйг зөвхөн эрчүүдийн ордог цэнгэлдэхэд хөлбөмбөг үзсэн хэргээр баривчилсан тухай “Okaz” сонин мэдээлэв. Баривчлагдсан эмэгтэйн нэр тодорхойгүй байгаа бөгөөд интернэтээр тасалбар худалдан авч, цэнгэлдэх рүү нэвтэрсэн байна. Саудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн ялгаа хамгийн их байдаг. Энд эмэгтэйчүүдэд машин унахыг зөвшөөрдөггүй ба асран хамгаалагч эрчүүд байхгүй бол иргэний үнэмлэх олгодоггүй. Мөн гивлүүр зүүж, нүүрээ халхлахыг шаарддаг ажээ. 



















































