“Лалын улс” бүлэглэлийн дайчид амьд хилэнцэт хорхойг террорист зэвсэг болгон ашиглаж байна. Канистр саванд хийсэн хорхойнуудыг Иракийн хот, тосгодод тарааж эхэлжээ. “Хорхойнууд маш хортой. Хүмүүсийг бөөнөөр нь хөнөөх зэвсэг биш боловч хүний биед муу нөлөөтэй” гэж Натогийн биологийн зэвсгийг судлах төвийн экс дарга Бреттон Гордон ярьсан байна. Иракийн эрх баригчид энэ үйлдлийг иргэдийн амь насанд заналхийлсэн аюулт үзэгдэл гэж нэрлэжээ. Иракчууд МЭ 198 оронд хилэнцэт хорхойг Ромын эзэнт гүрний түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалах зэвсэг болгож байсан баримт бий. 



















































