Энэтхэгийн Visha Hindu Parishad (VHP) хэмээх төрийн бус байгууллага үхрийн баасыг найрлагандаа агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ. “Хүмүүс үхрийн аргалыг хэрэглэх дургүй ч батганаас хамгаалах өндөр үр дүнтэй байдаг” гэж байгууллагын дарга Вентакеш Абдео ярьсан байна. Энэтхэгт хөгшин үнээний шээсийг эмчилгээнд хэрэглэх арга хэдэн зуун жилийн өмнөөс уламжлагдаж иржээ. Тиймээс үхрийн аргал нь арьс, арчилгааны шилдэг материал гэнэ. Ийм нүүрний саванд элдэв үнэр байхгүй, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болдог ажээ.
Эх сурвалж: www.odditycentral.com
Сэтгэгдэл (1)