Японы баруун өмнөд хэсгийн Кюшү арлын Миязаки мужид шувууны ханиад гарснаар 4000 орчим тахиаг устгажээ. Миязаки мужид орших шувууны фермийн 20 гаруй тахиа гэнэт үхсэн нь шинжилгээгээр “H5” вирусын өсвөрөөр өвчилсөн болох нь тогтоогдсон аж. Шувууны томуугийн “H5” вирусын өсвөр Нидерландад сүүлийн хоёр сард дөрвөн удаа гарснаас 238 мянган тахиаг устгалд оруулсан юм. Нидерланд нь Европын холбоондоо гэрийн тэжээмэл шувууны махны томоохон экспортлогч ажээ. Одоогийн байдлаар өвчин үүсгэгчийг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийж байгаа бөгөөд голомтыг хязгаарлах арга хэмжээг авч байна. Үүнээс сарын өмнө Канадын Чилливак, Аббостфорд хотууд дахь шувууны таван аж ахуйд шувууны томуугийн, өндөр хоруу чанартай H5 хэвшлийн вирусын дэгдэлт бүртгэгдсэн юм.




















































