Пакистаны Пешавар хотод Талибан бүлэглэлийн алан хядагчид халдлага үйлдсэний улмаас 132 сурагч, 9 ажилтан амиа алдаж, цэргүүд шархадлаа. Орон нутгийн албаныхны мэдээлснээр амиа алдагсад болон шархдагсдын тоо нэмэгдэх магадлалтай гэнэ.

Хотын Варсак өргөн чөлөөнд байрлах Армийн нийтийн сургуульд халдлага болох үед 500 гаруй сурагч байсан бөгөөд гурван удаа томоохон дэлбэрэлт болсон гэж иргэд ярьжээ. Алан хядагчдын тодорхой хэсэг нь сурагчдыг барьцаалсан ч азаар тэдний дийлэнх нь зугтаж амжжээ. Ойролцоогоор 10 гэмт этгээд байсан гэнэ.
Пакистаны цэргүүд Хойд Вазаристан, Хюбер районд ажиллагаа явуулж талибаны олон арван дайчдыг хөнөөсний хариу болгож Пешавар хотод өнөөдөр алан хядах ажиллагаа явуулсан байж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байна.