
Хакерууд “Sony Pictures” кино компанийн компьютер сүлжээнд нэвтэрч, мэдээллийг нь хулгайлсан байна. Энэ халдлага тус компанийн бүтээж буй Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай “Ярилцлага” нэртэй инээдмийн кинотой холбоотой байж болзошгүй гэнэ. Гэхдээ Хойд Солонгосын удирдагчид энэ цахим халдлагатай ямар ч холбоогүй хэмээн үгүйсгэв. Хакерууд “2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг эргэн санацгаа. Бид дэлхийн хаанаас ч та нарыг ажиглах болно” гэж сүрдүүлсэн байна. Тэд компанийн э-мейл хаяг, ажилчдын нийгмийн даатгалын дугаар, цалингийн цэсийг хулгайлжээ. Эдгээрийн дотор Леонардо Дикаприо, Анжелина Жоли зэрэг Холливудын нэрт оддын э-мейл хаягууд байгаа ажээ.




















































