Австралийн Сидней хотын кафед террорист этгээд гэм зэмгүй иргэдийг барьцаалан сүрдүүлж 38 настай өмгөөлөгч Катрина Даусон, 34 настай менежер Тори Жонсон нарын аминд хүрсэн билээ. Катрина өмгөөлөгч буудалцаан гарах үед жирэмсэн найзыгаа аврахын тулд өөрөө урдуур нь орж амиа алдсан бол менежер Тори террорист этгээдэд саад хийхийг завджээ. Кафег 16 цагийн турш барьцаалаад эцэст нь цагдаа нарт буудуулсан этгээд нь 50 настай Ираны дүрвэгч, лалын шашны хэт даврагч Мэн Харон Монис гэгч байсныг тогтоосон юм. Гэмт халдлага гарсан кафегаас 500 метрийн зайтай орших талбайд бусдын төлөө амиа өргөсөн эгэл баатруудыг дурсаж байна.























































Сэтгэгдэл (2)