Европарламент Грек, Итали, Польш, Францын ажилгүйдэлтэй тэмцэхэд санхүүгийн туслалцаа болгон 35.5 сая евро хувиарлах шийдвэр гаргажээ.Санхүүгийн тусламжийн ачаар эдгээр орнууд Европын глобалчлал, эдийн засгийн хямралын улмаас ажилгүй болсон 6000 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой болно. Дэлхийн эдийн засагт хүндрэл үүссэн нэг шалтгаан нь хэрэглэгчийн эрэлт унасантай холбоотой юм. Үүний улмаас Грекийн жижиглэн худалдааны Odyssefs Fokas сүлжээний борлуулалтын хэмжээ буурсан нь 600 хүнийг ажлаас нь халах шалтгаан болсон юм. Европын санг Афинд 6.44 сая евро хуваарилах аж.Италийн хойд хэсэгт байрлах Трэнто автономит мужийн Whirlpool гэх гэр ахуйн тавилга, хэрэгсэл үйлдвэрлэгч компани эрэлт буурсан гэх шалтгаанаар 600 гаруй ажилчинаа цомхотгосон. Иймээс Италид 1.89 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр болов. 2013 онд Италид ажилгүйдлийн түвшин 6.1 болж өссөн юм.




















































