Хойд Солонгост өнөөдөр удирдагч агсан Ким Чен Ирийн таалал төгсний гашуудлын гурван жил өндөрлөснийг тэмдэглэж байна. Гашуудал тайлах ёслолын үеэр Хойд Солонгосын ард түмэн гурван минут дуугаа хурааж, Пхеньян дахь Ким Чен Ир, Ким Ир Сен нарын бунханы зүг мөргөн ёсолж, галт тэрэг, усан онгоц, автомашинууд дуут дохиогоо хангинуулжээ. Одоогоос гурван жилийн өмнө Ким Чен Ир таалал төгсөх үед орон даяар дуут дохиог дуугаргаж байв.Ким Чен Ун эцэг нь нас барсанаас хойшхи гурван жилийн хугацаанд цэрэг, армийг хүчирхэгжүүлэх, цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх удаан хугацааны зорилгыг үргэлжлүүлэх бодлого баримталж байгаа аж.





















































Сэтгэгдэл (2)