Нигерийн шүүх лалын шашны хэт даврагч Боко Харам бүлэглэлтэй дайтахаас татгалзсан хэргээр 54 цэрэгт цаазын ял оноожээ. Эдгээр цэргүүд тулалдаанаас зугтсанаар өнгөрсөн наймдугаар сард Боко Харамынхан гурван хотыг эзлэхэд нь тус нэмэр болсон гэж үзэж байна. Тэд дайтах хангалттай зэр зэвсэг, хамгаалах хэрэгсэлгүй байсан гэж гомдоллож байгаа ч шүүх үүнийг хүлээн зөвшөөрөөгүй ажээ. Нигерийн Боко Харам бүлэглэл нь 2009 оноос хойш хүчээ авч, зүүн хойд мужуудад өөрсдийн вант улсаа байгуулахыг эрмэлзэж байгаа юм. Хэт даврагчид энэ онд гэхэд 2000 иргэний аминд хүрчээ. 



















































