Оросын Төв Банк рублийн ханшийг тогтворжуулах зорилгоор банк, санхүүгийн байгууллагуудын мөнгөн хөрөнгийн нэмэгдүүлэх шинэ алхам хэрэгжүүлж эхэлсэнээ зарлав. Рублийн ханш сүүлийн 15 жилд байгаагүйгээр унасан байна. Өөрөөр хэлбэл, 62 рубли нэг долларын үнэ хүрч байгаа ажээ. Тиймээс хэрэв шаардлага гарвал дуудлага худалдаанд оруулах гадаад валютынхаа хэмжээг нэмэгдүүлэх гэнэ. “Эдгээр арга хэмжээ нь гадаад валютын зах зээл дэх эрэлт хэрэгцээг тэнцвэржүүлж, рублийн ханшийг хурдан хугацаанд тогтворжуулна” гэж Оросын Төв банкны нэгдүгээр орлогч дарга Ксения Юдаева ярив.Оросын Сангийн яам рублийн ханшийн уналтыг зогсоохын тулд 2 тэрбум ам.долларыг аль хэдийнэ зарцуулаад байгаа юм. Гэхдээ хангалттай үр дүнд хүрч чадаагүй учир валютын гадаад урсгалыг хязгаарлаж, хөрөнгийг хянах замаар зохицуулалт хийх нь эцсийн сонголт болжээ.




















































