Оросууд тансаг автомашин, үнэт эдлэл, хөргөгч, телевизорыг баярын ширээний бялуу шиг олноор нь худалдан авч байна. Рублийн ам.доллартай харьцах ханш 20 хувиар унасантай зэрэгцэн “Хар мягмар гариг”-ийг зарласан нь ийнхүү борлуулалт огцом нэмэгдэхэд хүргэжээ. Mercedes-Benz, Lexus зэрэг тансаг автомашинууд урьд хожид байгаагүйгээр сайн зарагдсан байна.“Еврогийн ханш өсөөд эхэлмэгц үнэтэй ч байсан хамаагүй бид бүх машинаа зарж чадлаа” гэж BMW компанийн борлуулагч ярив. Энэ хооронд дэлхийд хямд үнээрээ Энэтхэг, Хятадын дараа орох Оросын “Lada Granta” автомашинууд 300 мянган рубль буюу 4500 ам.долларын үнэд хүрчээ. Гэр ахуйн цахилгаан бараа, ухаалаг гар утас, очир эрдэнэ, компьютерууд худалдан авагчдын хараанд шууд өртөж байна. Энэ төрлийн барааны борлуулалт хоёр дахин нэмэгдсэн гэж борлуулагч Анна Трофимова ярьжээ. iPhones, iPads зэрэг ухаалаг хэрэгслүүд Америкийн зах зээлээс 100 доллараар хямд байна.


Эх сурвалж: Russia Today




















































