Катарын цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд үзэгчдийн суудлыг дүүрэн байлгахын тулд цагаач ажилчдыг хахуульдаж байна. Ажилчид цэнгэлдэхийн тэмцээнийг нэг цаг хөгжөөн дэмжиж, алга ташилт бэлэглэснийхээ төлөө 1 долларын хөлс авдаг. Заримдаа тэд цагаан нөмрөг өмсөж, толгойны ороолт зүүж Катар хүн шиг харагдах шаардлагатай болдог байна. 30 рияал буюу 8 найман доллар хөлсөөр цэнгэлдэхэд тэмцээн үзэх нь цагаачдын хувьд чамлахааргүй ажил юм. Катарын уугуул иргэд хөлбөмбөгийн тэмцээнийг тийм ч сонирхохгүй байгаа тул ийм алхам хийжээ.2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд зориулж Катарчууд хаана ч байхгүй тансаг цэцэрлэгт хүрээлэн барьж байна. Энэ ажлыг гүйцэтгэж байсан 185 балба ажилчин амиа алдсан гэсэн мэдээлэл тархаж, шүүмжлэл тархаж байв.




















































