Ерөнхийлөгч Барак Обама АНУ-Кубын харилцаа шинэ шатанд гарч, эдийн засаг болон дипломат түвшинд найрсаг харилцаа үүсгэх нөхцөл бүрдэж эхэллээ гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр Кубын эсрэг тавьсан хоригийг цуцлахын тулд сенаторуудтай хамтран ажиллаж, чадах бүхнээ хийнэ гэжээ. Харин Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро ч мөн Обамагийн санаачлагыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 1960-аад оны эхээр Кубад хувьсгал гарч коммунист дэглэмд шилжсэний дараа АНУ худалдааны хориг тогтоож, дипломат харилцаагаа тасалж эхэлсэн бөгөөд энэ үеэс хоёш хоёр улсын харилцаанд төдийлөн ахиц гараагүй байсан билээ. Гэхдээ Кубын эсрэг хоригийг цуцлахыг Бүгд Найрамдах намын гишүүд эсэргүүцэж байгаа ажээ. Харин ерөнхийлөгч Обама "Кубыг тусгаарлаж байгаа хатуу, хоцрогдсон бодлого аль хэдийнэ нуран унасан" гэв. 



















































