“Сантара” нэртэй эртний Энэтхэгийн харгис уламжлал өнөөг хүртэл өвлөгдөж иржээ. Жайнизмын ёсын дагуу энэ зан үйлийг үйлдэгчид өлсөж үхэх хүртэлээ юу ч идэж, уухгүй байх ёстой гэнэ. Ингэсэн хүн үхлийг амархан давж, дахин төрлөө олдог гэж үздэг байна. Жил бүр Энэтхэгт Жайнизмын ёсоор хэдэн зуун лам нар юу ч идэж, уухгүй гэдгээ тангарагладаг ба тэдний 60 хувь нь өндөр настай эмэгтэйчүүд юм. Мөн эдгэшгүй өвчин туссан хүмүүс ийм замаар нөгөө ертөнцөд очихыг хүсдэг ажээ.
2009 онд Садви Чаран хэмээх 60 настай лам 87 хоног хоолгүй амьдарч олныг гайхшруулсан байна. Тэр цагаас хойш нийт 20 мянган хүн үхэл, амьдралын эргүүлгийг туулжээ. Энэ заншлыг үйлдэж буй өндөр настнууд амиа хорлосноос өөрцгүй гэж шүүмжлэгчид үздэг. Тиймээс энэ заншлыг хориглож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж нотолж байгаа юм. Гэвч Энэтхэгийн Үндсэн хуулиар шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн болохоор яах ч аргагүй.