“BMW China” болон “Brilliance Automotive” компани үйлдвэрлэлийн доголдлын улмаас Хятад дахь 846 автомашинаа эргүүлэн татахаар болжээ. “BMW China” компанийн 2014 оны 9-10 сарын хооронд үйлдвэрлэгдсэн BMW 320i, 328i, 428i, M3 маркийн нийт 436 машиныг эргүүлэн татна гэж БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /AQSIQ/ мэдэгдэв.
Эдгээр машины урд суудлын баруун талын хамгаалалтын бүс доголдолтой бөгөөд агаарын температур Цельсийн тэг градусаас доошилсон үед хамгаалалтын бүсийг татаж гаргахад маш хэцүү эсвэл гарахгүй байна гэж AQSIQ мэдэгджээ. Хоёр компани эргүүлэн татсан машинуудаа шалгаж, эвдрэлтэй хамгаалалтын бүсийг үнэгүй сольж өгнө гэжээ.





















































Сэтгэгдэл (1)