
22 настай Британи оюутан Харрисон Бентзен картаа гээсэн учир гэртээ харих ямар ч аргагүй болжээ. Түүнд Робби нэртэй орон гэргүй хүн сүүлчийн 4,8 доллараа шавхан байж тусалсан гэнэ. Харрисон өөрт нь тусалсан тэр сайхан сэтгэлт хүний ачийг мартахгүйг хичээж, интернэтээр сайн дурын аян өрнүүлж эхэлээ. Тэрбээр одоогоор 20 мянган доллар цуглуулаад байгаа бөгөөд энэ мөнгөө өсгөж Робид байшин худалдаж авч өгөх гэнэ. Робби нь Престон хотын төвөөр дэмий тэнэж явахдаа даарч бээрсэн хүмүүст ороолтоо бэлэглэдэг сайхан сэтгэлтэй хүн ажээ.




















































