Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр тус улсад нэвтэрч буй АНУ-ын тагнуулын ажилчдын тухай өгүүлэх “Ярилцлага” киноны нээлт хойшилжээ. Энэ нь “Sony” компани хакеруудын дайралтанд өртсөн холбоотой гэнэ. Дээрх мэдэгдлийн дараа тус кинонд гол дүрийг бүтээж буй Жеймс Франко твиттертээ “Ким Чен Ун ялалт байгууллаа. Гайхалтай” гэж жиргэжээ.Энэхүү киноноос болж “Sony” компанийн дотоод сүлжээгээ хакердуулж, “Жеймс Бонд”-ын шинэ ангийн зохиол болон компанид хамааралтай нууц материалууд нийтэд ил болсон юм. Хакерууд “Sony” компанийн удирдлагуудад “Ярилцлага” киноны нээлтийг хийвэл, 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон шиг халдлага үйлдэнэ гэдгээ анхааруулжээ. Энэ халдлагад Хойд Солонгосыг буруутгаж байгаа юм.




















































