
Калифорни мужийн Санта Моника хотын Ази хоолны ресторанд ирсэн үйлчлүүлэгчид шарсан хүрэлзгэнэ, хилэнцэт хорхойн махыг дуртайяа захиалж байхыг олж харж болно. Рестораны тогооч таны өмнө маш амттай шарсан шоргоолжны махыг төмсний хучмалд ороож, цагаан эрвээхэйн авгайдайн шүүсэнд дүрж амт оруулсан тавагтай хоолыг тавьж байна. Царцааг төмстэй цуг шарж болгосон хоолыг амтлан идэж сурсан хүмүүс дараа нь хилэнцэт хорхойгоор хийсэн зоогийг зоригтой иддэг болдог гэнэ. Гэхдээ эндхийн үйлчлүүлэгчдийн хамгийн дуртай хоол бол гурилын өт болон торгоны хүр хорхойн авгалдайгаар хийсэн хоолнууд ажээ. Шавьжаар хооллох нь байгаль орчныг хамгаалах нэг чухал арга зам юм гэж эндхийн ресторанд ирдэг хүмүүс хэлж байна.