
Хэт тарган хүмүүсийн илүүдэл жин мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь шууд нөлөөлж байгаа бол тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үзнэ хэмээн Европын Холбооны шүүхийн шинэ дүрмээр тогтоолоо. Учир нь хэт тарган ажилчид бие, сэтгэл, оюун санааны хувьд сул дорой байдаг ажээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл хэв маягаар амьдарч, жингээ хасахад нь туслах ёстой гэж үзжээ. Жил бүр хагас сая хүн илүүдэл жингээсээ болоод хорт хавдартай болдог гэдгийг ДЭМБ-ын судалгаагаар тогтоожээ. Ялангуяа Хойд Африкийн эмэгтэйчүүд эрсдэл өндөртэй байна. Дэлхийн хүн амын 30 хувь нь илүүдэл жинтэй байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоог 50 хувиар бууруулах шаардлагатай болжээ.