Египетийн Эрүүгийн хэргийн шүүх Ерөнхийлөгч асан Мохаммед Мурсийг дэмжигч 41 хүнийг хорих ялаар шийтгэлээ. Тэднийг 2013 оны наймдугаар сарын үймээн, самуунд оролцож, далдуур зохион байгуулсан хэмээн буруутгаж байна. Лалын ахан дүүс байгууллагын гишүүд, дэмжигчид болох тэдгээр хүмүүсийг нэгээс 15 жил хүртэлх хугацаагаар хорихоор шийдвэрлэжээ. Мөн дээрх үймээнд холбоотой 60 гаруй ялтныг цагаатгахаар болсон байна. Египетийн шүүх Лалын ахан дүүс байгууллагын гишүүдийг хоморголон цаазалж байгаа нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж олон улсын байгууллагууд үздэг. 



















































