НҮБ-ын гишүүн орнууд 2015 онд Сирийн иргэний дайны золиос болж, эх нутгаасаа дүрвэн гарсан 18 сая хүнд туслах хүмүүнлэгийн шинэ хөтөлбөрийг дэмжлээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 8,4 тэрбум долларын хөрөнгийн эх үүсвэрийг НҮБ-ын Цагаачдын асуудал эрхэлсэн комисс баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд Сирийн дотоод дахь зөрчлийн бүсэд амьдарч байгаа иргэд болон 12 сая дүрвэгчид хүнс, эмнэлгийн тусламж илгээх юм. Мөн Йордан, Турк, Ливанд амьдарч буй дүрвэгсдийн нийгмийн асуудалд анхаарах ажээ. 



















































