Лесби эмэгтэйчүүд энгийн хүмүүсээс 8 хувиар их орлого олдог болохыг Хөдөлмөр судалгааны институт мэдээлэв. Британийн лесби эмэгтэйчүүд гэр бүлийн амьдралаа хожуу зохиодог, уламжлалт хэв маягаар амьдардаг нь орлого илүү олдгийн шалтгаан гэж доктор Ник Драйкис ярьж байна. Лесби эмэгтэйчүүд олон цагаар ажиллаж, өндөр цалинтай ажил хийж, удаан хугацаанд сурах боломжтой байдаг ажээ. Мөн эрчүүдийн эрхэлдэг ажил хөдөлмөрийг хийх нь түгээмэл гэнэ. Сонирхуулахад, ижил хүйстэн эмэгтэйчүүд гэрийн ажилд тааруу гэсэн хэвшмэл ойлголт ор үндэсгүй, худал зүйл юм байна. Тэд их орлого олдог ч гэсэн гэрийн ажлаа хэзээ ч орхигдуулдаггүй бололтой.




















































