Зааны соёонд шунасан хууль бус наймаачид амьтдыг хайр найргүй хордуулах болжээ. Кенийн Масай Мара үндэсний цэцэрлэгт хүрээлэнд элэг бүтэн жаргаж байсан зааны сүргүүд 24 цагийн дотор анчдын халдлагад өртсөн байна. Хордож үхсэн зааны 10 настай тугал Рой эхийнхээ дэргэдээс өчүүхэн ч холдолгүй гашуудаж буй зураг дэлхийн хэвлэлүүд тархаж, амьтан хамгаалагчдын сэтгэлийг эмзэглүүлэв. Эхийн сүүгүй болсон Рой тугал өлсөж үхэх аюулд оржээ. Найроби хотын амьтан хамгаалах төвийн ажилчид өнчин тугалыг авч яван тусгай асаргаанд байлгаж байгаа гэнэ.
Африкт 15 минут тутамд нэг заан соёоноос болж үхдэг гэсэн судалгаа бий. Тиймээс Рой шиг өнчирч хоцорсон тугалнуудыг аврах сангийн хөрөнгийг арвижуулах шаардлагатай байна.
Африкт 15 минут тутамд нэг заан соёоноос болж үхдэг гэсэн судалгаа бий. Тиймээс Рой шиг өнчирч хоцорсон тугалнуудыг аврах сангийн хөрөнгийг арвижуулах шаардлагатай байна.