Өмнөд Солонгосын шүүх Зүүний талыг баримтлагч Нэгдсэн хөгжлийн намын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоригложээ. Парламентад таван гишүүний суудалтай тус намыг Хойд Солонгосын талыг дэмжигч хэмээн буруутгаж байна. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн 1000 орчим хүн Сөүл хот дахь Үндсэн хуулийн шүүхийн гадна цугларч, уриа лоозон барин тэмцэж байна. Солонгосчууд 1988 оноос хойш анх удаа улс төрийн намыг хориглож байна гэж AP агентлаг мэдээлэв.
Ахлах шүүгч Пак Хан Чөүл “Ардчиллын үндэс суурьд заналхийлж буй намыг нэн даруй зайлуулах шаардлагатай боллоо. Коммунизмыг дэмжигч, Хойд Солонгосын хэв загвар бүхий социализмын талыг баримтлагчид Засгийн газарт ажиллаж байна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл (4)