Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2014 оны дуулиант хэргүүд

2014-12-22
0
ЖИРГЭХ
  Тоостой, баяртай алаг хорвоогийн нэгэн оны та бид хамтдаа үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна.
    Тоостой, баяртай алаг хорвоогийн нэгэн оны та бид хамтдаа үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна. Улиран өнгөрөгч 2014 он баяр жаргал, уйтгар гуниг, сайн муугийн ахин давтагдашгүй мөрөө үлдээж хүн төрөлхтөний түүхийг урагшуулж байна. Мэдээ мэдээллийн 24 цаг.мн веб сайт улс орондоо болон дэлхий дахинд болж өрнөсөн үйл явдлуудыг уншигч танд цаг алдалгүй хүргэсээр ирсэн. Тэгвэл 2014 оны онцлох үйл явдлуудыг цувралаар тоймлон танд дахин хүргэж байна. Энэ удаад нийгэм, олон нийтийг зочроосон 24 гэмт хэргийг сануулж байна.  

2014 онд олныг цочирдуулсан, хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргээс эхлээд улс төрчдийн хээл хахууль, албан тушаалаа урвуулсан гэмт хэргүүд түлхүү гарчээ.
Бид энэхүү хамгийн, хамгийнаа хүний  мууд дурлах гэж бус сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байгаа гэдгийг уншигчид маань ойлгох биз ээ.

1.Эмгэнэлтэй: Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих 461-р ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан явдал иргэдийг түгшээв. Маш харамсалтай уг хэргээс улбаалж хууль, хүчний байгууллагад итгэх иргэд цөөрөв. Хамгийн хачирхалтай шүүхийнхэн Д.Амарсайхан агсаны хэргийг тусгаарлан шүүх хурлыг явуулсан нь олныг гайхшуурлсан билээ.
43175
2.“Том сэрэмжлүүлэг”: Шархадны уулан дээр хоёр охиныг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хамгийн харгис гэмээр уг хэрэг нийгэмд сэрэмжлүүлэг болсон. Өөрөөр хэлбэл, дөнгөж танилцсан залуу нь хоёр охины аминд ноцтойгоор халдсан нь эх эцгүүдийг ч, өсвөр насныхныг ч нэгийг бодоход хүргэсэн юм.
39ccdc502905ac76big
3.Давтан хэрэг: Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэв. Түүнд ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн.
энхбаяр
4.Тогтоогдоогүй сенсаац: АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийг хоёр хүний хамт баривчлан саатуулсан нь олны анхаарлын төвд одоо ч байна.Тэднийг “Нүүрс” хөтөлбөрийн мөнгөнөөс 13 тэрбумыг завшсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Шүүхээс хараахан тэднийг буруутай гэж тогтоогоогүй байна.
51666d79e18e30aeoriginal
5.Сунжирсаар: Найз охиныгоо 48 цаг тамалж хөнөөсөн Г.Алтанхүүгийн хэрэг тухайн үед багагүй шуугиан тарив. Уг хэрэг гараад жил гаруй болж байгаа ч одоо хүртэл шийдэгдээгүй. Хохирогч Цэдэн-Ишийн тухайд найз залуу болох Г.Алтанхүүд зодуулсан нь тогтоогдоод байгаа.
493f604ed6fb4abboriginal
6.Олон хүнийг хагаруулдсан хэрэг: Төрийн хамгаалалттай хэд, хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн гэх хэргээр “Гал үндэстэн” холбооныхныг  шүүсэн нь яахын аргагүй энэ оны шуугиант хэрэг байлаа. Гэвч тэд төрийн ордонд данхайх гэж буу бариагүй хэмээн өмөөрсөөр байдаг хүмүүс байсаар.
527-1379467129gal-vndesten500
7.Нийгмийг эмзэглүүлсэн хэрэг: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт өнгөрсөн өвөл бяцхан охин хөлдөж амиа алдсан хэрэг олныг сэртхийлгээд авсан. Тодруулбал, тус багийн малчин  н.Сансарбаяр гэгчийн тав, гурван настай хоёр хүүхэд осгож таван настай эгч нь дүүдээ хамаг хувцсаа давхарлаж өмсүүлээд амь насаа алдсан билээ.
index
8. Эцэст нь хэрэгсэхгүй болгов: Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан Г.Бадамрагчаа нарт холбогдох хэргийг энэ онд хэрэгсэхгүй болголоо.
1940d87a22757932big
9.Жигшмээр: Эцэг нь төрсөн хүүхдүүдээ хазаж тамласан жигшүүрт хэрэг гарсан билээ. Ээжийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байдаг.
Snapshot_2014-12-22_090328
10.Сенсаац: Хууль зүйд сайд асан Х.Тэмүүжинг цагдаагийнхан тагнаж, чагнасан хэрэг багагүй шуугиан дэгдээсэн. Энэ хэрэг нэг хэсэг асуудал үүсгэсэн ч одоогоор нам жим байна.
тэмүүжин2

12. Г.Сарангэрэл: “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хар тамхи хэрэглэдэг охиныг хамгаалсан, тэр охин нь түүний нууц амраг" гэх мэдээлэл  хэвлэлээр цацагдаад өдгөө 8 сар хэртэй болжээ. Энэ бол хар тамхины хэргээр 1.6 жилийн ял аваад байгаа Г.Сарангэрэлтэй холбоотой дуулиан. Яахын аргагүй 2014 онд гарсан дуулианд хэргүүдийн нэг билээ.
сарангэрэл
13. Жүжигчид: Орхон аймагт "Шинэ үе" продакшныхан тоглолтоор явж байхад Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нэгэнрүүгээ халуун ус цацсан хэрэг олныг сэртхийлгэсэн.  Анхан шатны шүүхээс 7 жилийн ял аваад буй Ц.Алдармааг дараагийн шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа.
алдармаа
14. Барьцаалав: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд өдгөө 25 настай, Дорнод аймгийн харьяат М гэгч нь долоон оюутанг барьцаалж, нэг иргэний амийг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Барьцаалагч этгээдийн хувьд Мод үржүүлэхийн газрын ажилтан бөгөөд тэнд дадлагажигч оюутнуудыг барьцаалж, нэг хүний аминд хүрсэн билээ.
e3502dd87173050coriginal
15. Түгшүүр өгөв: “Herbalife"-ийн бүтээгдэхүүнүүдийг хүний биед хортой гэх мэдээлэл Монголд болон дэлхий нийтэд тархаад байгаа. Монголд ч тус бүтээгдэхүүнээс болж хохирсон иргэд олон байдаг бөгөөд тэдний нэг Б.Оюунтуяа гэх эмэгтэй талийгаач болсон нь хэрэглэгчдэд нэгийг бодогдуулав.
index
16. Ноцтой осол: Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний автобус замын хажуу руу онхолдож ноцтой осол гаргасан. Ослын улмаас 6 хүн нас барж, 44 хүн гэмтсэн.
145427-23082014-1408776826-1750237716-9cw8madr
17. 3 хүний амиар баригдсан барилга: “River stone” хорооллын барилга дээрээс гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон хүнийг цочирдуулсан. Уг барилгын захиалагч нь “Эс Девелопмент” гэх компани. Тус компани 2009 оноос хойш “Шунхлай” группийн харъяа барилга угсралт, шинэчлэлийн төслүүдийг хариуцан ажиллаж эхэлсэн байдаг. 
dd487756f8e340ebbig
18.Мөнгө, амь: Өнөө цагт мөнгөний төлөө хүн юу ч хийхээс буцахгүй болсоныг борлуулагчийн аминд хүрсэн хэрэг харууллаа. Тодруулбал, “АПУ” ХК-ийн гэрээт борлуулагч,  “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуяг гэх залуу 8 сая орчим төгрөгийн бараатай, бэлэн 4 сая төгрөгтэй борлуулалт хийж яваад түншийнхээ гарт амиа алдав. 
apu170109195201410010901
19. Генерал ял авав: Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч "Миг-21" онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаж 3.5 жилийн хорих ял авсан.
4e5da7a5d891f2e6original
20.Урам: Улсын начин Д.Цогзолдорж учраа бөхөө зодож, танхайрсан хэрэг бөх сонирхогчдын урмыг хугалаад авсан. Тодруулбал, Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойд зориулсан барилдааны нэгийн даваанд улсын начин Д.Цогзолдорж учраа 23 настай залуу бөхийг амлан авсан байдаг. Улмаар тэр хоёрын дунд багагүй маргаан үүсч Д.Цогзолдорж учраа бөхийнхөө үүдэн дөрвөн шүдийг унагасан талаар эх сурвалж мэдээллэв.  
69fd5559d0e59766big
21.Гадаадын иргэн: Манай улсад зургаан жил амьдрахдаа монгол эмэгтэйтэй хамтран амьдарсан гэх АНУ-ын иргэн И гэгч монгол, охид бүсгүйчүүдийг гадаадад ажиллуулах нэрээр биеийг нь үнэлүүлэхээр зуучилдаг байсан нь тогтоогдож шалгагдаж байгаа. Тэрбээр "Голден бридж" сургалтын англи хэлний багш хийдэг байжээ.
c95c124e96b156b9big
22.Зүүтэй цэрэг: Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн офицер дэслэгч Н.Баатар нь байлдагч П.Хэнмэдэхийг зодож зүү залгиулсан” гэх мэдээлэл олныг цорчоосон. Гэвч П.Хэнмэдэх нь цэргийн ангиас зайлсхийх зорилгоор зүү залгиж өөрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдож шүүхээс 1.1 жилийн ял авсан.
index
23.Дэд сайд: “Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоосон утга агуулгатай захидлыг Хууль зүйн дэд сайдын хувиар Интерполд илгээснээс болж 2 жил улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхгүй болж, мөнгөн торгуулаар торгов.
Snapshot_2014-12-22_093210
24.Томдсон ял: УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон.
7a0c7b0c960f1f27big
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    30 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтын зар
    35 мин
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    2 цаг 14 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    2 цаг 38 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    2 цаг 41 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    3 цаг 0 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    3 цаг 25 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    5 цаг 19 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    5 цаг 50 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    6 цаг 28 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    6 цаг 58 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    7 цаг 10 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 22 мин
  • Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
    7 цаг 43 мин
  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 58 мин
  • Цахим орчинд бага насны хүүхдүүдийг садар самуун үйлдэлд уруу татсан хэрэгт шалгагдаж байсан “Б”-г БНСУ-аас албадан авчирлаа
    8 цаг 3 мин
  • С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
    8 цаг 19 мин
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    8 цаг 49 мин
  • Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
    8 цаг 50 мин
  • ТОЙМ: Иранд болж дайны талаарх хамгийн сүүлийн үеийн сонин хачин
    9 цаг 0 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
24 баримт
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК