Оросын иргэн Ихляс Ахлакыг Пакистаны экс ерөнхийлөгч Мушаррафад халдахыг завдсан гурван хэрэгтний хамтаар цаазалжээ. Энэ мэдээллийг Пакистаны Дотоод яам баталгаажуулж, Оросын Элчин сайдын яаманд уламжилсан байна. Ихляс Ахлак нь Волгоград хотод төрж өссөн бөгөөд Орос ээжтэй, Пакистан аавтай нэгэн байжээ. 2003 оны арванхоёрдугаар сарын 25-нд ерөнхийлөгч Мушаррафын цэргийн цуваа руу амиа золиослогч этгээдүүд тэсрэх бөмбөг шидсэний улмаас 17 хүн амиа алдсан юм. Ихляс Ахлакыг цаазалсаны дараа Орос даяар Пакистанчуудыг шүүмжилж байна. Пешавар хотод 131 хүүхдийг хөнөөсөн хэрэг гарсаны улмаас Пакистаны хууль хяналтын байгууллага шоронд хоригдож буй террористуудыг хоморголон цаазалж байгааг хүний эрхийг хамгаалагчид буруушаав. 




















































Сэтгэгдэл (2)