Францын Дижон хотод өчигдөр орой сэтгэцийн өвчтэй жолооч "Аллах Акбар" (Аллах аугаа их) хэмээн хашгирч, 11 явган зорчигчийг дайрчээ. Дайруулсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал муу байгаа гэнэ. Гэмт этгээд эхлээд дөрвөн хүнийг дараа нь долоон хүн дайрсан бөгөөд дайрахаасаа өмнө “Палестины хүүхдүүдийн нэрийн өмнөөс” хэмээн хашгирсан гэж гэрчүүд мэдээллээ. Үүнээс нэг хоногийн өмнө Францын Жуэ-ле-Тур хотын цагдаагийн албан хаагчид руу халдсан хэрэг гарсан юм. Гэмт этгээд халдлага үйлдэхээсээ өмнө мөн адил “Аллах Акбар” гэж хашгирчээ. Францад удаа дараа халдлага гарч, нийгэм айдаст автаж эхэллээ. Тиймээс терроризмын эсрэг мөрдөн байцаагчид хэргийн учир шалтгааныг нарийн шалгаж байна. Франц нь лалын шашинтнуудынхаа тоогоор Баруун Европтоо тэргүүлдэг. Энд 5-6 сая лалын шашинтан амьдардаг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд Францад лалын шашинтнууд террорист халдлага үйлдэх болсоныг хэвлэлүүд "ганц чоно ажиллагаа" гэж нэрлэжээ. 






















































Сэтгэгдэл (1)