Аргентины шүүх Буэнос-Айрес хотын амьтны хүрээлэнд 20 жилийг өнгөрүүлсэн Сандра хэмээх орангутаны эрх чөлөөг баталгаажууллаа. Сармагчны өмгөөлөгчид Сандраг хууль бусаар саатуулж байгаа хэмээн шүүхэд зарга үүсгэн ийнхүү ялалт байгуулжээ. Тэд амьтан ч мөн ялгаагүй хүнтэй адилхан эрх эдлэх хэрэгтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Сандраг дархан цаазат байгальд нь аваачиж, эрх чөлөөг нь эдлүүлэх гэнэ. Амьтны эрхийг хамгаалагчид сармагчны эрх чөлөөг хууль бусаар боомилох нь хүний ёсонд байж боомгүй үйлдэл гэж буруушаав. Сандра 1986 онд Германы амьтны хүрээлэнд төрөөд 1994 онд Буэнос-Айрест иржээ. Түүнийг төмөр хашаанд, олны нүднээс далд байлгадаг байсан юм.




















































