Нигерийн Боко Харам бүлэглэл хөрш зэргэлдээ Чад, Камерун улсуудад өргөжин тэлж, цэргүүдийг эгнээндээ нэгтгэж эхэллээ. Хүмүүнлэнгийн хямрал нүүрлэсэн Нигерь улсад хэт даврагчдаас айсан 1,6 сая хүн орон гэрээсээ дүрвэжээ. Нигерийн хилээс 60 км-ийн зайтай орших Чад улсын эрх баригчид Боко Харамын довтолгооноос эмээх болсон байна. Мөн хэт даврагчид Камеруны хилийн ойролцоо 5000 босогчийн үймээнтэй зэрэгцэн зам талбайд тэсрэх бөмбөг хаяж, иргэдийг айлган сүрдүүлэх болсон гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв. Камеруны цэргүүд Боко Харамтай тэмцэлдэж, 116 дайчныг нь хөнөөхдөө түрүүч, дэслэгч нараа алджээ.