Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чан өнгөрсөн наймдугаар сард хар тамхи хэрэглэсэн, борлуулсан хэргээр Бээжингийн цагдаа нарт баригдсан билээ. Тэгвэл шүүхээс Жэйси Чаныг буруутай хэмээж, гурван жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Шүүхийн шийдвэр гарсаны дараа олон зуун хүн Жэки Чаны гэрийн гадна дургүйцлээ илэрхийлж, өндөг, улаан лооль зэргийг шиджээ. “Тэрбээр хүүгээ эрх чөлөөтөй болгохын тулд алдар нэр, мөнгөө ашигласан ч үр дүнд хүрсэнгүй” гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв. Жэйсиг хар тамхины хэрэгт холбогдсоны дараа Жэки тодорхойгүй хугацаагаар уран бүтээлээсээ завсарлага авч, Хонконг руу явсан байна.





















































Сэтгэгдэл (1)