Хятадын экс ерөнхийлөгч Ху Жинтаогийн ахлах зөвлөх Лин Жихуаг сахилгын зөрчил гаргаж, авилга авсан хэргээр шалгаж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Лин Жихуагийн хүү 2012 онд Италийн Ferrari брэндийн тасаг спорт автомашинтай явж байгаад осолдож нас барсаны дараа тэрээр албан тушаалаасаа буусан юм. Хүү нь нас барах үедээ эмэгтэйчүүдтэй зугаалж явсан гэдэг цуурхал тархсаны дараа Лин Жихуагийн гэр бүл олны анхааралд өртжээ. Тухайн үед осолтой холбоотой мэдээллийг олон нийтээс нуун дарагдуулж, хэвлэлийг цензурдсан байна. Тиймээс ноён Линг ослын учир шалтгааныг нуухыг завдсан гэж буруутгаж байгаа ажээ. Хятадын одоогийн ерөнхийлөгч Ши Жин Пин авлигын эсрэг компанит ажлаа баруудын эсрэг тэмцэл гэж нэрлэжээ. Харин түүнийг авлигын компанит ажил гэдэг нэрийдлээр улс төрийн өрсөлдөгчдөө буулгаж авч байгаа гэж ажиглагчид шүүмжилдэг. 
Лин Жихуагийн хүүгийн унаж явсан Ferrari 458 Spider супер автомашин




















































