
Хойд Солонгосын интернэт сүлжээ улс даяар есөн цаг саатсаны дараа эргэн сэргэжээ. АНУ-ын эрх баригчид “Sony Pictures” кино компанийн цахим халдлагад Хойд Солонгосыг буруутгасны дараа ийм хэрэг гарлаа. Тиймээс интернэтийн доголдолд Америкийн оролцоо байж болзошгүй хэмээн ажиглагчид таамаглаж байна. Хойд Солонгосын дэд бүтцийн сүлжээг гэмтээх зорилгоор серверт халдлага үйлдсэн эсэхийг нь шалгаж байгаа гэж албаныхан мэдээлэв. Дэлхийн хамгийн нууцлаг улс болох Хойд Солонгост хүн амын цөөн хэсэг нь интернэт ашигладаг байна.




















































