Барууны орнууд ОХУ-ын эсрэг удаа дараа хориг тавьсны улмаас тус улсын эдийн засаг хямарч, рублийн доллартай харьцах ханш 20 хувь унасан билээ. Энэ үед БНХАУ-ын Худалдааны яамны сайд Гао Хучень хоёр орны аравдугаар сард гарын үсэг зурсан валютын своп, хоёр талын худалдааг өргөжүүлэх гэрээг хэрэгжүүлж эхлэх талаар дурьдсан байна. Тус гэрээгээр бол талууд америк долларын хэрэглээг бууруулах зорилгоор 150 тэрбум юанийн валютын своп хийх юм. Түүчлэн Хятадын эрх баригчид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг байгууллагаар дамжуулан дэмжлэг үзүүлнэ гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаачид үзэж байна. Үүний зэрэгцээ Орос-Хятадын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн жил 89.2 тэрбум ам.доллар байсан бол 2014 онд бараг 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа гэнэ.





















































Сэтгэгдэл (1)