Францын иргэний агаарын тээврийн компанийн захирал асан Марк Дугайн өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд ор сураггүй алга болсон Малайзын МН370 онгоцыг Америкийн цэргүүд буудсан байж болзошгүй хэмээн ярьжээ. Түүнийхээр Боинг 777 онгоц Энэтхэгийн далайн орчим дахь Америкийн цэргийн баазыг чиглэн нисч байгаад осолдсон гэнэ. Тиймээс онгоцтой холбоотой бүхий л мэдээллийг нуун дарагдуулахаар завдаж байгаа гэж тэрбээр үзэж байна. Энэтхэгийн далайн Диего Гарсиа арлаас хойд зүгт 500 км-ийн зайтай газар онгоц харагдсан гэж гэрчүүд мэдэгдсэн нь ингэж үзэх шалтгаан болжээ. 239 зорчигчтой онгоц Куала Лампураас Бээжин рүү нисч байхдаа барьцаалагдаж Диего Гарсиа арал руу хүчээр ниссэн бололтой. Харин Америкчууд энэ мэдээллийг эрс үгүйсгэж, зохиомол зүйл хэмээн мэдэгджээ. Малайзын онгоцыг хайж буй эрлийн багийнхан 11 км квадрат талбайд нэгжлэг хийгээд байна. Хайгуулын ажил Энэтхэгийн далайн баруун өмнөд хэсэгт 2015 оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.


Эх сурвалж: Russia Today




















































