
Хятадын Засгийн газар иргэний дайны гал дүрэлзэж буй Өмнөд Суданд 2015 онд 700 энхийг сахиулагчаа илгээхээр болжээ. Үүний хариуд Хятадын газрын тосны CNPC компани түүхий нефть боловсруулах гэрээ байгуулсан байна. Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кир, ерөнхий сайд Риек Мачар нарын тэмцлээс үүдэлтэй иргэний дайн газрын тосны үнийг 30 хувиар буурахад нөлөөлсөн юм. 2011 онд тусгаар тогтносон дэлхийн хамгийн залуу улсын 4 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ.




















































