“Хамилтан Скоттс” нэртэй дээд зэрэглэлийн орон сууцны хороолол Сингапурт ашиглалтад оржээ. Хорооллын тагтан дээр хоёр автомашины багтаамжтай гарааш байгуулсан байна. Өрөөний ханануудыг шилээр тусгаарласан учир супер автомашинуудаа гэрээсээ хянах боломжтой. 30 давхар өндөртэй энэхүү тансаг харш нь дотроо спорт цогцолбор, хурлын өрөө, усан сантай. Орчин үеийн архитекторын гайхамшиг болсон уг хорооллын байрнууд 9,4-23,5 сая долларын үнэтэй ажээ. Харин түрээсийн үнэ нь нэг сарын 11000 доллар гэнэ.




























































