Их Британийн бяцхан ханхүү Жеорж энэ Зул сарын баяраар тун даруухан бэлэг авчээ. Жеоржид зориулан урласан төмөр тахь 7400 долларын үнэтэй гэнэ. Кейт Миддлетоны эцэг, эх ханхүүд энэ тоглоомыг бэлэглэсэн бөгөөд бяцхан Жеорж бэлэг задрахыг тэсэн ядан хүлээж байсан гэж “Daily Mail” нийтэлжээ. Мөн Букингемийн ордонд Жеоржийн 136 долларын үнэтэй тоглоомон машин байдаг гэнэ.
























































