Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн магнат Томас Квок авилгын хэргээр таван жил шоронд хоригдохоор болжээ. Үл хөдлөх хөрөнгийн “Sun Kung Kai” компанийн захирал асан Томас Квок хахууль авсан хэрэгт 64440 долларын торгууль төлсөн юм. Тангарагтны шүүхийн шийдвэр гарсаны дараа 63 настай Квок захирлын албан тушаалаасаа бууж, менежер болжээ. Түүнийг 2005-2007 оны хооронд газрын худалдааны мэдээлэл олж авахын тулд төрийн байгууллагад 1,1 сая долларын хахууль өгсөн гэж буруутгаж байна. Квокын ахан дүүс 14 тэрбум ам.долларын хөрөнгөөр Азийн тэргүүн баячуудын тоонд ордог юм.




















































