
Энэтхэгийн Дели хотод цельсийн нэмэх 4,2 градус хүрч, улирлын хамгийн хүйтэн өдөр тохиолоо хэмээн Цаг уурын албанаас мэдээлэв. Хүйтний улмаас замын хөдөлгөөнд саад учирч, орон гэргүй хүмүүс осгох аюулд ороод байна. Мөн 300 гаруй нислэг, 250 галт тэрэгний хөдөлгөөн саатаж, зорчигчдыг 24 цагийн турш хүлээлгэсэн ажээ. Түүнчлэн “Хүйтний улмаас 60 хүн осгож нас барсан гэж” Энэтхэгийн "The Deccan Herald" сонинд нийтэлсэн байна.





















































Сэтгэгдэл (3)