
АНУ тэргүүтэй эвслийн цэргүүд гурван сарын турш Сирид агаараар довтолсоны эцэст “Исламын улс” бүлэглэлийн 1171 дайчны амийг хөнөөсөн гэж Британийн ажиглагчид дүгнэв. Агаарын довтолгоонд өртөж амиа алдсан хүмүүсийн 52 нь энгийн иргэд байгаа гэнэ. Эвслийн цэргүүд Сирид 448 удаа агаараар довтолсон гэж АНУ-ын цэргийн мэдээллийн санд дурджээ. Мөн Ирак дахь ажиллагаа амжилттай явагдаж байгаа ажээ.




















































