
Сирийн иргэний дайны улмаас 290 түүх, соёлын дурсгал сүйдсэн болохыг НҮБ-ын хиймэл дагуулаар авсан зураг баталжээ. Нийт 24 дурсгал бүрэн сүйдэж, дахин сэргээх ямар ч боломжгүй болжээ. Тухайлбал, Алеппо хотын Умаяд сүм зэрэг Ойрхи Дорнодын соёлын өвийг устгаж, тонон дээрэмдсэн байна. Дэлхийн хамгийн эртний шилтгээнүүдийн нэгт тооцогддог Алеппогийн Ситаделд мэргэн буучид байрлаж, тасралтгүй гал нээж байгаа ажээ. Түүнчлэн 900 жилийн настай “Crac des Chevaliers Crusader” шилтгээнийг түйвээж, бөмбөгдсөний зэрэгцээ эртний түүхт Босра хотын туурийг сүйтгэсэн гэж Юнеско мэдээлэв. 2011 оны онд эхэлсэн Сирийн иргэний дайн 200 мянган хүний аминд хүрчээ.




















































