Баруун Африкт нүүрлэсэн Эболагийн тахал 2015 оны сүүл хүртэл зогсолтгүй тархана гэж ДЭМБ мэдээлэв. Вирусын халдвараар нас барагсдын тоо 7300 хүрээд байна. Хохирогчдийн дийлэнх нь Сьерра Леон, Либери, Гвиней улсын иргэд ажээ. 1976 онд Эболаг анх бүртгэгдэхэд судалж байсан эрдэмтдийн нэг болох профессор Петер Пиотын хэлж буйгаар гурван сарын дараа вирусын эсрэг эмчилгээнүүд үр дүнтэй эсэх нь мэдэгдэх гэнэ. Одоогоор дуслаар шингэн хийх, антиботик хэрэглэх зэрэг энгийн эмчилгээний аргуудыг хэрэглэж байгаа юм. Эболагийн вакцины туршилт маргаан дагуулж байгаа учир хэрэглээнд нэвтрэх хүртэл багагүй хугацаа зарцуулах төлөвтэй.Эбола вирус хэрхэн тархдаг вэ?

1. Эбола вирус амьсгалын зам, нүд, биеийн хөндийн холбоосуудтай нэгдэнэ.
2. Вирусын генетик шинжүүд эсэнд нэвтэрнэ.
3. Генетик материал нь өөрөө өөрийгөө хуулбарлахын тулд эсийн механизмын удирдлагыг хяналтандаа авна.
4. Вирусын шинэ хувилбарууд үүсгэгдэж, систем рүү буцаж нэвтэрнэ.